Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ/Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр/

ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ/Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр/

2006 оны 11 дүгээр сарын 3-ны Алтай хот





Дугаар 62

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 122 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9 дэх заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас ТОГТООХ НЬ
Нэг. Эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөрийг баталсугай.
Хоёр. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээг төсөв зардлын хамт жил жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган зохион байгуулахыг нийт төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болгосугай.
Гурав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж, шаардлагатай хөрөнгийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгах, холбогдох төсөл хөтөлбөрт хамруулах хэлбэрээр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Р.Цогтбаатар/-д даалгасугай.


ДАРГА Б.ДОРЖДАГВА




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ӨЛЗИЙХҮҮ