Хэвлэх DOC Татаж авах
АЖЛЫН ХЭСЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
АЖЛЫН ХЭСЭГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Дархан





Дугаар 93

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт,Хууль зүй дотоод хэргийн сайдын 2001 оны 30 тоот тушаалыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1.Төрөл бүрийн архи, донтолт үүсгэх бодисын эрэлт, хэрэгцээг хянах, стандартын бус архи, спирт, хууль бус худалдаатай тэмцэх, архинд донтох өвчин, мансуурах донтонг илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор архидан согтуурахтай тэмцэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурьдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Ажлын хэсгийн ахлагч Аймгийн Засаг даргын орлогч
Орлогч дарга Аймгийн ЗДЬГ-ын ХЗХ-ийн дарга
Нарийн бичгийн дарга Аймгийн Цагдаагийн газрын дарга
Гишүүд Шүүхийн Тамгын хэлтсийн дарга
Аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор
Мэргэжлийн хяналтын газрын дарга
Эрүүл мэндийн газрын дарга
Дархан сумын Засаг дарга
Шарын гол сумын Засаг дарга
Хонгор сумын Засаг дарга
Орхон сумын Засаг дарга
Аймгийн Наркологийн тасгийн эрхлэгч
Ахмадын хорооны дарга
“Гэрэлт ирээдүй” төвийн тэргүүн
Хүчирхийлэлийн эсрэг төвийн Дархан дахь салбарын дарга
2.Ажлын хэсгийн ажиллах журам, 2007 оны ажлын төлөвлөгөөг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжүүлэх, биелэлтийг хагас жил тутам аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулж байхыг Ажлын хэсэг /О.Баярсайхан/-т даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 34 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.


ДАРГА Л.ГҮНЧИН




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ