A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 140

Улаанбаатар хот

ЗАРИМ КОМПАНИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, 16.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий газар болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санал, дүгнэлтийг үндэслэн хавсралтад заасан 10 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА