Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 4  дүгээр                                                                                                                                                                                                                 Улаанбаатар
сарын 13-ны  өдөр                                                                                            Дугаар 141                                                                                                           хот


      
ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20 дугаар зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс дараахь төслүүдийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх урьдчилгаа төлбөрийг 4.5 жилийн хугацаатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй./ЗГ-ын 2013-5-4-ний 163-р тогтоолоор өөрчлөлт орсон/:

 

-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 (хорин долоон сая долоон зуун мянган) сая ам.доллар хүртэл;

-Хүлэмжийн аж ахуй байгуулахад 17.4 (арван долоон сая дөрвөн зуун мянган) сая ам.доллар хүртэл;

-Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45.0 (дөчин таван) сая ам.доллар хүртэл;

-Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5  (арван гурван сая таван зуун мянган) сая ам.доллар хүртэл.

 

2. Техник, тоног төхөөрөмжийг нэгдсэн байдлаар захиалах, шаардагдах бусад зардлыг санхүүжүүлэх гэрээг тухайн орны экспорт, импортын банк болон бусад санхүүгийн байгууллагатай байгуулах ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

 

3. Зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Эдийн засгийн  хөгжлийн  сайд                                          Н.БАТБАЯР