Хэвлэх DOC Татаж авах
АЙМГИЙН 2007 ОНЫ ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
АЙМГИЙН 2007 ОНЫ ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 21-ны өдөр Дархан





Дугаар8/02

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний уудирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 лэх хэсгийн 1 дэх заалт, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 50, 58 дугаар зүйлийг үндэслэн аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2006 оны зорилт, төсвийн гүйцэтгэл, 2007 оны зорилт, төсвийн төслийг хэлэлцээд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаанаас ТЭМДЭГЛЭХ НЬ:
Аймгийн хэмжээнд 2007 оныг “Тогтвортой ажлын байр – Амгалан орчин” жил болгон зарлаж,
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх
-Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай, тайван орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь Засаг даргын худалдан авах, нийлүүлэх бүтээгдэхүүний ангитай нягт уялдаж байгааг дэмжиж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:
Нэг. Аймгийн 2005 оны төсвийн гүйцэтгэлийг орлогын талаар 1845,7 сая төгрөгөөр, зарлагын талаар 1857,1 сая төгрөгөөр тус тус баталсугай.
Хоёр. Аймгийн 2007 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурьдсанаар баталсугай.
Аймгийн төсвийн орлого бүгд 2549671.4 мянган төгрөг
Татварын орлого 2241771.4 мянган төгрөг
Хүн амын орлогын албан татвар 423657.8 мянган төгрөг
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 371503.6 мянган төгрөг
Газрын төлбөр 321500.0 мянган төгрөг
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 228000.0 мянган төгрөг
Хөрөнгө борлуулсны орлого 60000.0 мянган төгрөг
Бууны татвар 1210.0 мянган төгрөг
АТБӨЯХ-ийн албан татвар 122000.0 мянган төгрөг
Бусад татвар, төлбөр хураамж 307100.0 мянган төгрөг
Нэмэгдсэн өртгийн албан татвараас
хуваарилагдах шилжүүлгийн орлого 406800.0 мянган төгрөг
Татварын бус орлого 307900.0 мянган төгрөг
Орон нутгийн өмчид ногдох хувьцааны
ногдол ашиг 15000.0 мянган төгрөг
Хүү торгуулийн орлого 98000.0 мянган төгрөг
Төсөвт байгууллагын өөрийн орлого 57400.0 мянган төгрөг
Хууль тогтоомжийн дагуу аймгийн төсөвт
орох бусад орлого 137500.0 мянган төгрөг
Гурав. Аймгийн 2007 оны төсвийн нийт зарлагыг 2234152.9 мянган төгрөгөөр тогтоож баталсугай.
1. Аймгийн ИТХ 61978.0 мянган төгрөг
2. Аймгийн ЗДТГ 383231.0 мянган төгрөг
3. Аймгийн Аудитын газар 65219.0 мянган төгрөг
4. Хотын захирагчийн алба 26006.1 мянган төгрөг
5. Авто замын засвар арчлалт 117000.0 мянган төгрөг
6. Мал эмнэлгийн үйлчилгээний зардал 16000.0 мянган төгрөг
7. Нөөц сан, ангилагдаагүй бусад зардал 173481.5 мянган төгрөг
8. Гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардал 508921.4 мянган төгрөг
9. Орон нутгийн хөрөнгө оруулалт 300000.0 мянган төгрөг
10. Дархан сум 233323.4 мянган төгрөг
11. Орхон сум 85982.2 мянган төгрөг
12. Шарын гол сум 139228.7 мянган төгрөг
13. Хонгор сум 123780.9 мянган төгрөг
Дөрөв.Улсын төсвийн ерөнхийлөн захирагчийн захиалгат бүтээгдэхүүний 11.194.414.3 мянган төгрөгийн санхүүжилтийн саналыг дэмжсүгэй.
Тав. Аймгийн төсвөөс сумын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг дор дурьдсанаар баталсугай.
1. Дархан сум 41166.3 мянган төгрөг
2. Орхон сум 67189.0 мянган төгрөг
Зургаа. Аймгийн төсөвт татан төвлөрүүлэх орлогыг дор дурьдсанаар баталсугай.
1. Шарын гол сум 6124.9 мянган төгрөг
2. Хонгор сум 24411.1 мянган төгрөг
Долоо. Аймгийн Засаг дарга /Д.Хаянхярваа/-д даалгах нь:
1.Аймгийн эдийн засаг, нийгмийг 2007 онд хөгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2. Аймгийн 2007 оны төсвийн төсөлд аймгийн Аудитын газраас өгсөн санал, төлөөлөгчдөөс гарсан санал, шүүмжлэлийг судлан хэрэгжүүлж, батлагдсан төсвийн орлого, зарлагыг жигд ханган биелүүлж, зарцуулалтанд нь хяналт тавьж ажиллах.
Найм. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.


ДАРГА Л.ГҮНЧИН




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ