Хэвлэх DOC Татаж авах
АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТООЛЛОГЫН ДҮНГИЙН ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТООЛЛОГЫН ДҮНГИЙН ТУХАЙ

2008 оны 9 дүгээр сарын  24-ны өдөр Дархан





Дугаар 56

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
            1. 2008 оны 07 дугаар сард явагдсан орон нутгийн өмчийн тооллогын дүнг хэлэлцээд аймгийн Засаг дарга /Г.Эрдэнэбат/-д даалгах нь:
а/ Орон нутгийн өмчит байгууллагууд болон төсөвт байгууллагуудын орон нутгийн өмчийн эд хөрөнгийн дахин үнэлгээ хийлгэж орон нутгийн өмчийн санг шинэчлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах
б/ Орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагуудын газрыг баталгаажуулах ажлыг 2008 оны 12 дугаар сард багтаан дуусгах.
в/ Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгө, хандив тусламж, бэлэглэлээр олж авсан хөрөнгийг тухай бүр нь үнэлж бүртгэлд тусгуулж байх.


ДАРГА                                              Л.ГҮНЧИН