A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 163

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Ноолуурын салбарт технологийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх тухай" Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд "... зээл олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй." гэснийг "... зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй." гэж өөрчилсүгэй.

2. "Үйлдвэрлэлийг дэмжих тухай" Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд "... хугацаатайгаар зээлээр олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрсүгэй." гэснийг "... хугацаатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй." гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР