A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 168 хот

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

(Засгийн газрын 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Ерөнхийлөгчийн 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор тайгад амьдардаг цаатан хүүхдэд болон насанд хүрсэн иргэнд 2013 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сар бүр мөнгөн тэтгэмж олгох ажлыг 5 жилийн хугацаатай хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулан холбогдох журмыг баталж, хэрэгжүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгаж, 2013 онд уг тэтгэмжийг олгоход шаардагдах 252.0 (хоёр зуун тавин хоёр) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд, шаардагдах хөрөнгийг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тус тус тусган хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт тус тус үүрэг болгосугай.

4. Алслагдсан нутагт амьдарч байгаа цаатан иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавт даалгасугай.

5. Засгийн газрын 2007 оны 255 дугаар тогтоолоор баталсан "Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хангах, хөтөлбөрийн зарим үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж олон нийтэд мэдээлж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.