Хэвлэх DOC Татаж авах
БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
БҮТЭЭЛЧ АЖИЛ ӨРНҮҮЛЭХ ТУХАЙ

2006 оны 04 дүгээр сарын 15ны өдөр Дарха





Дугаар6/1

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэтгэлийн” 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Монголын тулгар төр байгуулагдсаны 800, Ардын хувьсгалын 85, Дархан хот байгуулагдсаны 45 жилийн ойг угтан хийх 45 бүтээлч ажлыг бүрэн хэрэгжүүлж, ойг өндөр хэмжээнд зохион байгуулахыг аймгийн Засаг дарга /Д.Хаянхярваа/-д даалгасугай.
2.Түүхт ойнуудыг угтан байгууллаг бүр бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтээ улам эрчимжүүлж, орчныхоо тохижилтыг сайжруулан аймгийн бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хөрөнгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.
3.Түүхт ойнуудыг угтаж аймаг, сумыг хөгжүүлэх, хот орчноо тохижуулах ажилд хотын иргэн бүр оюуны болон материаллаг хувь нэмэр оруулж идэвх, санаачилга гарган оролцохыг аймгийнхаа нийт иргэдэд уриалсугай.


ДАРГА Л. ГҮНЧИН




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ