Хэвлэх DOC Татаж авах
ДЭД ХӨТӨЛБӨР БАТАЛЖ, ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ДЭД ХӨТӨЛБӨР БАТАЛЖ, ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Дархан





Дугаар 38

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дугаар заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1. “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах” дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар, хяналт тавьж ажиллах аймгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, шаардаглах зардлыг жил бүр төсөвт тусган батлуулж ажиллахыг Зөвлөл /Д.Хаянхярваа/-д даалгасугай.
4. Аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас, бүтэн жил тутам ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж ажиллахыг Зөвлөл /Д.Хаянхярваа/-д үүрэг болгосугай.


ДАРГА Л.ГҮНЧИН




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ