A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 05 сарын 24 өдөр

  Дугаар  39   

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Yндэсний хөгжлийн цогц бодлого", Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/, Монголбанк /Н.Золжаргал/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн хэрэгжилтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийн явцыг бүтэн жилээр гаргаж Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД