Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан





Дугаар 82

Монгол улсын Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дугаар заалтууд, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дугаар заалтуудыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1. ”Орон нутгийн аялал жуулчлалын зөвлөл”-ийг байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
2. Зөвлөлийн үйл ажиллагааг жил жилээр төлөвлөн, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Хаянхярваа/-д аалгасугай.


ДАРГА                                                           Л.ГҮНЧИН




НАРИЙН БИЧГИЙНДАРГА                                               Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ