A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам/ Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар хүчингүй болсон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 212 Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын "Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.8, Ариун цэврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1."Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам"-ыг нэгдүгээр, "Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр"-ийн загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг батлагдсан журмын дагуу хийж гүйцэтгэхийг Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Аймгийн нэгдсэн эмнэлэг, лаборатори бүхий Сумын эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгүүдийн дарга, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Мөнхбат)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Хатанбаатар) нарт тус тус даалгасугай.

САЙД Н.УДВАЛ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 3391