A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

 

2013 оны 07 сарын 09-ний өдөр                                    Дугаар 247                                     Улаанбаатар хот

 

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны   

журмыг шинэчлэн батлах тухай”       

 

          Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ыг нэгдүгээр, “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчийг сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журам”-ыг хоёрдугаар, “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн ажиллах журам”-ыг гуравдугаар, “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг”-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай./ЭМС-ын 2014-07-18-ны 237-р тушаалаар 1-р, 3-р хавсралтыг ЭМС-ын 2016 оны А/161-р тушаалаар хүчингүй болгосон/

2.Тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2012 оны 401  тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                                САЙД                                                             Н.УДВАЛ

 

/ЭМС-ын 2014-07-18-ны 237-р тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/