A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

НҮҮРС ШИНГЭРҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.6.11-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын технологийг ашиглан нүүрс шингэрүүлж бензин гаргах төсөл"-ийг төрийн өмчийн 51 хувийн оролцоотой хувьцаат компани байгуулан хэрэгжүүлсүгэй.

2. Төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгж байгуулж, төслийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттайгаар авч, явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА