A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 249

Улаанбаатар хот

АРЬС, ШИРНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, "Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 2.3, 2.5 дахь хэсэг, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үйлдвэржилтийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Арьс, ширний үйлдвэрүүдийн цогцолборыг Дархан-Уул аймагт төвлөрүүлэн байршуулсугай. /ЗГ-ын 2014-11-1-ний өдрийн 356-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. Арьс, ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулахад Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс санхүүжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

3. Арьс, ширний үйлдвэрүүдийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулахад бүтээгдэхүүн худалдан авагч талын хөрөнгө оруулалтыг оролцуулах, үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэн ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.БАТТУЛГА