A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 114

Улаанбаатар хот

ШИГШМЭЛ БОЛОН ХУРДАН МОРИНЫ БҮСИЙН ЗУНЫ УРАЛДААНЫ 2013 ОНЫ ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Засгийн газрын тухай хуулийн 30.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монголын шигшмэл хурдан морьдын "Их хурд-6" уралдааныг 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хархоринд, Хангайн бүсийн зуны уралдааныг Архангай аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Өвөрхангай аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Завхан аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Хэнтий аймагт 2013 оны 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсугай.

2. Дээр дурдсан хурдан морьдын уралдааныг тогтоосон хугацаанд Монголын хурдан морины уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ