A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 228

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ НАРЫН 2014 ОНЫ ТӨСВИЙН ХЯЗГААРЫГ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 8.3.3 дахь заалт болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлэн 2014 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

3. Улсын төсвөөс санхүүжих 2014 онд шинээр хэрэгжүүлж эхлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг Засгийн газрын үнэт цаас борлуулсан орлогоос болон орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжигдэж буй хөрөнгө оруулалттай уялдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын хөрөнгийн зардалд туссан дүнгээс төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад хөгжлийн тэргүүлэх зорилт, нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг харгалзан хуваарилахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Сангийн сайд Ч.УЛААН