A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 263

Улаанбаатар хот

САНХҮҮЖИЛТИЙН ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30,1, Засгийн газрын Бодлогын зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан "Төрийн орон сууцны корпораци"-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100.0 (нэг зуун) сая хүртэл ам.доллартай тэнцэх хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан 2013 онд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. "Төрийн орон сууцны корпораци"-ийн нийт орон сууцны санхүүжилтийн 50 хувийг хөдөө орон нутагт, 50 хувийг Улаанбаатар хотод санхүүжүүлэх чиглэл баримтлан ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс үндсэн болон хүүгийн төлбөрт шаардагдах хөрөнгийг тухай бүр улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР