A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 321-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 8 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 281 хот

КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 321-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц, түүний нэмэлт протоколын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

2. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлын нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан баталж хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөв болон Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад тусгах, мөн гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан, холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр сард багтаан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд ирүүлж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын нэгдсэн тайланг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ