A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛ, СТАТИСТИКИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Журам хүчингүй болгох тухай

Дугаар А/224

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн "Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай" 354 дүгээр тушаалаар баталсан журмыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Даваадорж, Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг нарт даалгасугай.

ДАРГА С.МЭНДСАЙХАН