A

A

A

Бүлэг: 1979

/УБСЕГ-ын даргын 2016-03-04-ний А/187 тоот тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО,

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТОГТООЛ/ТУШААЛ

2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Дугаар 63/421 Улаанбаатар хот

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТЫГ НЯГТЛАН ШАЛГАХ, ТҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ТОГТООН, ТУШААХ нь:

1."Сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлт оруулах тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд болон сонгуулийн хороодын дарга, нарийн бичийн дарга нарт тус тус даалгасугай.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА Н.ЛУВСАНЖАВ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.АМАРСАНАА

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН

Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын хамтарсан 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 117/559 дүгээр тогтоол/тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтыг оруулав.