A

A

A

Бүлэг: 1979
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Дархан

Дугаар 92

Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 12, 18 дугаар зүйлийн 3, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дугаар заалтуудыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Энэ тогтоолыг мөрдүүлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, биелэлтэд байнгын хяналт тавьж хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга /Д.Хаянхярваа/-д даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 1998 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12, 2000 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 04, 2003 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                                           Л.ГҮНЧИН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                               ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ  