A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 314

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Архивын тухай хуулийн 9.2.3 дахь заалт, 17.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн Гуравдугаар үе шатны зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Цаасан суурьт баримт, кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим архив үүсгэх зорилгоор төрийн архивуудад гэрээгээр 175 операторч ажиллуулахад шаардагдах цалингийн сан, техник хэрэгсэл болон холбогдох бусад зардлыг 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН