A

A

A

Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2016 оны 106-р тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2012 оны 5 дугаар

сарын 28-ны өдөр Дугаар 155 Улаанбаатар хот

Төмөр замын тээврийн тухай Монгол Улсын хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, 16 дугаар зүйлийн 16.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.3, 15.15.11 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт"-ыг гуравдугаар хавсралтаар, "Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягт"-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журам батлагдсантай холбогдуулан тусгай зөвшөөрлийг энэхүү журмын дагуу олгох ажлыг зохион байгуулж, тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтыг дэлгэрэнгүй хөтлөн, мэдээллийн сан бүрдүүлж ажиллахыг Төмөр замын газрын дарга /Т.Батболд/-д даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 343 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 3.4, 3.5, хоёрдугаар хавсралтын 1.2.6, 1.3.1, 2.3.3 дахь заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.