A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад/

2012 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дугаар А/67 Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараахь нэмэлт оруулсугай.

21

Хилийн чанадаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах

гурил

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Бургастай

417

шаардахгүй

Бусад боомт

418

шаардахгүй

22

Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг гаалийн болон бусад татвараас чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах

422

500, 508, 509, 511, 512

2. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS программд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

3. Энэ тушаалыг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ