Хэвлэх DOC Татаж авах
ХӨТӨЛБӨРҮҮД БАТЛАХ ТУХАЙ

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
ХӨТӨЛБӨРҮҮД БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Дархан





Дугаар 67

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
1.“Халдварт бус өвчнөөс сэргийлэх” аймгийн дэд хөтөлбөрийг 1 дүгээр хавсралтаар, “Амны хөндийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Дэд хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлж, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, явцыг жил тутам аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Хаянхярваа/-д даалгасугай.


ДАРГА Л.ГҮНЧИН




НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ