A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2008 оны 678 дугаар тушаалд/

2012 оны 5 дугаар

сарын 7-ны өдөр Дугаар А/69 Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат агуулахын горим хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат агуулах эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний 3.1.4, 2 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын горим хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат үйлдвэрийн газар эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний 3.1.5, 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын горим хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний 3.1.7, 4 дүгээр хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат барилгын талбайн горим хэрэгжүүлэх журам"-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн баталгаат барилгын талбай эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний 3.1.4, 6 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн тусгай бүсийн горим хэрэгжүүлэх журам"-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Гаалийн тусгай бүс эзэмшигчтэй байгуулах гэрээ"-ний 3.5 дахь заалтуудаас "... гаалийн улсын байцаагчийг байлцуулан..." гэснийг хассугай.

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Д.Оюунчимэгт/-д даалгасугай.

3. Энэ тушаалыг 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ