A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам/
Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох,

 хяналт тавих журам/

2013 оны 07 дугаар

сарын 04-ний өдөр                                                                        Дугаар 80                                                                                         Зуунмод

        Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх асуудлаар сум, байгууллага, иргэдээс гаргасан саналыг шийдвэрлэхээр аймгийн Засаг дарга /Д.Баярбат/-ын өргөн барьсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 10-р тогтоолоор баталсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

          1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 28-р тогтоолын 1-р заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

Зургаа. Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах,

үйлчлэх цагийн хуваарь

Үйлчилгээний төрөл

Цагийн хуваарь

Өглөө

Орой

1

Согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх

06:00

00:00

2

Согтууруулах ундаагүйгээр үйлчилгээ явуулах

Шөнийн

00:00-03:00

            2. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 10-р тогтоолоор батлагдсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын 4.3-д “Долоо хоног бүрийн 3 дахь өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх...” гэснийг “Сар бүрийн 01-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх” гэж өөрчлөн найруулсугай.

           3. Энэ тогтоолыг Хууль зүйн яамны нийтээр дагаж мөрдүүлэх шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

           4. Хүнсний худалдаа, нийтийн хоолны стандарт, дүрэм журам, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг ханган засварлаж шинэчилсэн, шинээр барьж байгуулсан цэг салбарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг аймгийн Баталгаажуулалтын зөвлөлийн дүгнэлт, сумын Засаг даргын саналыг үндэслэн олгох, сунгах арга хэмжээ авч, харин стандарт, дүрэм журмын заалтыг зөрчсөн зөрчил гаргасан бол тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлэх,  давтан болон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон хариуцлага тооцож ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Баярбат/-д даалгасугай.

          5. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга /А.Идэрпүрэв/-д үүрэг болгосугай.

ДАРГА                                          Ц.МЭНДСАЙХАН                           