A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 121

ХҮНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН ВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, хархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Засгийн газрын 2010 оны 43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээвэр, барилга, геодези, нийтийн аж ахуйн салбарт ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зохицуулах үүрэг бүхий салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, нэгдүгээр хавсралтаар баталсугай.

2.Зам, тээвэр, барилга, геодези, нийтийн аж ахуйн салбарын хүрээнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах журам-ыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.Салбарын хэмжээнд хэрэгжих төслүүд болон харъяа агентлаг, байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байгуулах гэрээнд ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээг тусган хэрэгжүүлж байхыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

4.ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн төсөвт тусган, хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн тайлан мэдээг Үндэсний хороонд тогтоосон хугацаанд хүргүүлж байхыг Салбар зөвлөл /Т.Пүрэвдорж/-д даалгасугай.