A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОН ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 328

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОЛОН ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, 9.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-ын 11-д "байгалийн гамшиг" гэсний өмнө "Нүүрс тээвэрлэлтийн онцгой нөхцөлд" гэж нэмсүгэй. /Энэ заалтыг ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 41-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2. 2013 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс тээвэрлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн 500 хүнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

3. Тогтоолын 2 дугаар зүйлд заасан компанийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон ажиллах хүч, мэргэжилтнийг мөн заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

4. Энэхүү тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хугацаанд нь багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ