A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 338

Улаанбаатар хот

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3, 34.1.5 дахь заалтуудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Увс аймгийн Улаангом сумын дулаан хангамжид өвлийн их ачааллын үед давагдашгүй хүчин зүйл үүсэхээс урьдчилан сэргийлэх, шинэ эх үүсвэр ашиглалтад ороогүй тул төслийн ажлын хүрээнд хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах зорилгоор Монгол Улсын 2013 оны төсвийн хуулийн 2 дугаар хавсралт жагсаалтын ХҮIII.2.3-т тусгагдсан Увс аймгийн Улаангом сумын Дулааны станц барих зураг төсөлд зориулан санхүүжигдэх 230.0 (хоёр зуун гучин) сая төгрөгийн хөрөнгийг аймгийн төвийн дулаан дамжуулах төвийн №2 дээр ялтсан халаагуур нэмж суурилуулахад шаардагдаж буй 221.6 (хоёр зуун хорин нэгэн сая зургаан зуун мянган) сая төгрөг болгон өөрчилж, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ