Хэвлэх DOC Татаж авах
Хадгалах хугацааны жагсаалт батлах тухай Архивын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/65 дугаар тушаалаар хүчингүй болсон/

/ХЗДХС-ын 2017 оны 1-1/136 дугаар тушаалаар хүчингүй болсон/

АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

 

Хадгалах хугацааны жагсаалт батлах тухай

              2012 оны 07 дугаар                                                                    
              сарын 27-ны өдөр                                                                Дугаар А/78                                                                                      Улаанбаатар хот 

 

          Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1, 18 дугаар зүйлийн 1, 22 дугаар зүйлийн 1.3 дахь заалт, Баримт бичиг нягтлан шалгах Төв комиссын 2012 оны 01 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

          1. “Банк, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааны явцад үүссэн санхүүгийн нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт“-ыг /цаашид үлгэрчилсэн жагсаалт гэнэ/ хавсралт ёсоор баталсугай.

          2. Үлгэрчилсэн жагсаалтыг сурталчилах ажлыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/-т, мөрдөж ажиллах талаар сургалт, зөвлөмжөөр хангаж ажиллахыг Мэргэжлийн удирдлагын хэлтэс /Л.Мэндсайхан/-д тус тус даалгасугай.

          3. Үлгэрчилсэн жагсаалтыг мөрдөн, хэрэгжүүлж буй байдалд хяналт тавьж ажиллахыг Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс /А.Болд/-д даалгасугай.

          4. Аймаг, нийслэлийн архивт баримт нь хадгалагдаж байгаа татан буугдсан болон үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа банк, банк бус санхүүгийн байгууллагын архивын баримтад эрдэм шинжилгээ, техник боловсруулалтын ажил хийхдээ үлгэрчилсэн жагсаалтыг баримталж ажиллахыг аймаг, нийслэлийн архивын газар, тасгийн дарга нарт үүрэг болгосугай.

          5. Үлгэрчилсэн жагсаалтыг сурталчилах үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг төсвөөс гаргахыг Ерөнхий ня-бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

 

 

                     ДАРГА                                      Д.ӨЛЗИЙБААТАР