A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Заавар, загвар шинэчлэн батлах тухай /СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС-ын 2017 оны 13-р тушаалаар хүчингүй болсон/

САНГИЙН САЙД, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

Заавар, загвар шинэчлэн батлах тухай /Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан/

2012 оны 3 дугаар

сарын 29-ний өдөр Дугаар 82/51 Улаанбаатар хот

Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлт, буцаан олголтод нягтлан бодох бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах зорилгоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

"Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" маягтын загвар, "Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэглэх заавар"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Худалдан авалтын бүртгэл", "Борлуулалтын бүртгэл" маягтын загварыг 2, 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай. Шинэчлэгдсэн падааныг татвар төлөгчдөд 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглүүлэх арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Баттөмөр)-т үүрэг болгосугай. Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын 1999 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 122 дугаар тушаалын 1, 2 дахь заалтыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН

ХОРООНЫ ДАРГА