A

A

A

Бүлэг: 1979
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 09 сарын 22-ны өдөр Зуунмод

Дугаар 03

Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-ын мэдээлэл, Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, үйлдвэрлэл, дэд бүтцийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуул"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 19 дүгээр зүйлийн 19.1, "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвангуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.4-35.1.22, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг дор заасан ёсоор тогтоосугай.
1.1.Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход болон сунгахад 500.000 төгрөг.
1.2.Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгоход болон сунгахад 250.000 төгрөг.
1.3.Ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон дан ганц ногоон байгууламжийн зориулалтаар бол 96.000 төгрөг, бусад зориулалтаар бол 240.000 төгрөг.
1.4.Ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ
1.4.1.Олгоход, гэрээний жил тутам: уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд 80.000 төгрөг, газар тариалангийн, фермийн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдэд 50.000 төгрөг, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 32.000 төгрөг.
1.4.2.Сунгахад, гэрээний жил тутам: уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд 50000 төгрөг, газар тариалангийн, фермийн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдэд 30000 төгрөг, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 20000 төгрөг.
1.5.Усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 100000 төгрөг.
1.6.Ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход болон сунгахад 120.000 төгрөг.
1.7.Нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 100.000 төгрөг.
1.8.Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учируулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 20.000 төгрөг.
1.9.Ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход:
1.9.1.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 5.000 төгрөг.
1.9.2.Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 2.500 төгрөг.
1.10.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 1.000.000 төгрөг.
1.11.Мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50 төгрөг нэмж.
1.12.Ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд нь 3.000 төгрөг.
1.13.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1500 төгрөг.
1.14.Элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн киллограмм тутамд 10.000 төгрөг.
1.15.Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 киллограмм бол 2000 төгрөг, 10 киллограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний киллограмм тутамд 100 төгрөгийг 2.000 төгрөг дээр нэмж.
1.16.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгоход болон сунгахад хуулийн этгээдэд 500.000 төгрөг, иргэнд 400.000 төгрөг.
1.17.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум дүүргийн Засаг дарга олгоход болон сунгахад 200.000 төгрөг.
1.18.Мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал, үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 3.500 төгрөг.
1.19.Рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход болон сунгахад 320.000 төгрөг.
1.20.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 600000 төгрөг, бусад суманд 300.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 100.000 төгрөг.
1.21.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 100.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 70.000 төгрөг, бусад суманд 40.000 төгрөг.
1.22.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 800.000 төгрөг, бусад суманд 500.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 400.000 төгрөг, бусад суманд 200.000 төгрөг.
1.23.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 400.000 төгрөг, бусад суманд 250.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 120.000 төгрөг.
Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны аль альнийг нь худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг бол тэмдэгтийн хураамжийг спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаанд тогтоогдсон хэмжээгээр бодож авна.
1.24.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50.000 төгрөг, сунгахад 40.000 төгрөг.
1.25.Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход 6 шоо метр хүртэл 3000 төгрөг, 6-10 шоо метр хүртэл 4500 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 6.000 төгрөг, 20-60 шоо метр хүртэл 15.000 төгрөг.
1.26.Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход 8 шоо метр хүртэл 4500 төгрөг, 8-10 шоо метр хүртэл 6000 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 10.500 төгрөг, 20-30 шоо метр хүртэл 15.000 төгрөг.
1.27.Ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход 0-10 шоо метр хүртэл 1000 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 1200 төгрөг, 20-30 шоо метр хүртэл 1500 төгрөг.
1.28.Арчилгаа цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 шоо метр бол 1000 төгрөг, 10 шоо метрээс дээш бол 1000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг шоо метр тутамд 100 төгрөгийг нэмж.
1.29.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 шоо метр бол 2000 төгрөг, 10 шоо метрээс дээш бол 2000 төгрөг дээр 10-аас дээш шоо метр тутамд 150 төгрөг нэмж.
2.Улсын Их Хурлаар 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан "Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу энэ тогтоолоор бууруулж тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тусгай зөвшөөрөлүүдийг олгож байх, хугацааг нь сунгах, тэмдэгтийн хураамжийг хураан авах, төсөвт төвлөрүүлэх, тэмдэгтийн хураамж авсныг гэрчлэх тасалбар, маягт хэвлэх, хадгалах, ашиглах, хяналт тавих, тооцоо бодох зэрэг асуудлыг тусгасан журмыг энэ оны 10 дугаар сард багтаан баталж мөрдөхийг аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-д даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТЖАРГАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XIII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2011 оны 09 сарын 22-ны өдөр Зуунмод

Дугаар 03

Тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай аймгийн Засаг дарга /Ц.Энхбат/-ын мэдээлэл, Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, үйлдвэрлэл, дэд бүтцийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуул”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 19 дүгээр зүйлийн 19.1, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арвангуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.4-35.1.22, 35.2-35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг дор заасан ёсоор тогтоосугай.
1.1.Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход болон сунгахад 500.000 төгрөг.
1.2.Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгоход болон сунгахад 250.000 төгрөг.
1.3.Ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон дан ганц ногоон байгууламжийн зориулалтаар бол 96.000 төгрөг, бусад зориулалтаар бол 240.000 төгрөг.
1.4.Ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ
1.4.1.Олгоход, гэрээний жил тутам: уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд 80.000 төгрөг, газар тариалангийн, фермийн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдэд 50.000 төгрөг, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 32.000 төгрөг.
1.4.2.Сунгахад, гэрээний жил тутам: уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд 50000 төгрөг, газар тариалангийн, фермийн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдэд 30000 төгрөг, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 20000 төгрөг.
1.5.Усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 100000 төгрөг.
1.6.Ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход болон сунгахад 120.000 төгрөг.
1.7.Нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 100.000 төгрөг.
1.8.Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учируулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 20.000 төгрөг.
1.9.Ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход:
1.9.1.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 5.000 төгрөг.
1.9.2.Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 2.500 төгрөг.
1.10.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 1.000.000 төгрөг.
1.11.Мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50 төгрөг нэмж.
1.12.Ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд нь 3.000 төгрөг.
1.13.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1500 төгрөг.
1.14.Элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн киллограмм тутамд 10.000 төгрөг.
1.15.Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 киллограмм бол 2000 төгрөг, 10 киллограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний киллограмм тутамд 100 төгрөгийг 2.000 төгрөг дээр нэмж.
1.16.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгоход болон сунгахад хуулийн этгээдэд 500.000 төгрөг, иргэнд 400.000 төгрөг.
1.17.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум дүүргийн Засаг дарга олгоход болон сунгахад 200.000 төгрөг.
1.18.Мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал, үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 3.500 төгрөг.
1.19.Рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход болон сунгахад 320.000 төгрөг.
1.20.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 600000 төгрөг, бусад суманд 300.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 100.000 төгрөг.
1.21.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 100.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 70.000 төгрөг, бусад суманд 40.000 төгрөг.
1.22.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 800.000 төгрөг, бусад суманд 500.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 400.000 төгрөг, бусад суманд 200.000 төгрөг.
1.23.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 400.000 төгрөг, бусад суманд 250.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 120.000 төгрөг.
Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундааны аль альнийг нь худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг бол тэмдэгтийн хураамжийг спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаанд тогтоогдсон хэмжээгээр бодож авна.
1.24.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50.000 төгрөг, сунгахад 40.000 төгрөг.
1.25.Мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход 6 шоо метр хүртэл 3000 төгрөг, 6-10 шоо метр хүртэл 4500 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 6.000 төгрөг, 20-60 шоо метр хүртэл 15.000 төгрөг.
1.26.Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход 8 шоо метр хүртэл 4500 төгрөг, 8-10 шоо метр хүртэл 6000 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 10.500 төгрөг, 20-30 шоо метр хүртэл 15.000 төгрөг.
1.27.Ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход 0-10 шоо метр хүртэл 1000 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 1200 төгрөг, 20-30 шоо метр хүртэл 1500 төгрөг.
1.28.Арчилгаа цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 шоо метр бол 1000 төгрөг, 10 шоо метрээс дээш бол 1000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг шоо метр тутамд 100 төгрөгийг нэмж.
1.29.Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 шоо метр бол 2000 төгрөг, 10 шоо метрээс дээш бол 2000 төгрөг дээр 10-аас дээш шоо метр тутамд 150 төгрөг нэмж.
2.Улсын Их Хурлаар 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу энэ тогтоолоор бууруулж тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.