A

A

A

Бүлэг: 1979

ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40-р тушаалаар хүчингүй болсон

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр Улаанбаатар

cарын 09-ний өдөр Дугаар A/205 хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны 18/02 дугаар шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 678 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар батлагдсан "Татваргүй барааны дэлгүүрийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын хүснэгтэд дараах нэмэлт оруулсугай.

5

Барааг гаалийн баталгаат агуулахаас өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт оруулах

744

705

2. Мөн журамд дараах агуулга бүхий 2.6 заалт нэмсүгэй:

"2.6. Татан буугдсан татваргүй барааны дэлгүүрийн барааг тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтээр гаалийн бүрдүүлэлтийн горимын 744 кодоор бүрдүүлэлт хийж, өөр аж ахуйн нэгжийн татваргүй барааны дэлгүүрт шилжүүлэх асуудлыг гаалийн удирдах төв байгууллага шийдвэрлэнэ."

3. Гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод орсон нэмэлт, өөрчлөлтийг CAIS програмд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Гаалийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/-д үүрэг болгосугай.

5. Энэ тушаалыг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ