A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/40 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 11 дүгээр

сарын 27-ны өдөр Дугаар A/221 Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /ГЕГ-ын даргын 2008 оны 676-р тушаалын 1-р хавсралтад/

Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ын 2.3 дахь заалтын 6 дугаар хүснэгтэд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1.1..."нефть бүтээгдэхүүн" гэснийг "автобензин, дизелийн түлш" гэж өөрчлөх;

1.2...Гашуунсухайт гэсний дараа Бичигт, Хавирга, Шивээхүрэн гэж нэмэх;

1.3. дараах дэд хүснэгт нэмэх

2. Энэ тушаалаар орсон өөрчлөлтийг CAIS програмд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Д.Баатарбал/-д даалгасугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ