A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дугаар А/160 Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ КОДОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2001-207-д/

"Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Гаалийн тухай хуулийн 268.1.8 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт" дахь үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн хяналт, бүрдүүлэлтэд хэрэглэхийг гаалийн газар, хороодын дарга нарт болон гаалийн харилцаанд оролцогчдод үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Д.Оюунчимэг/, /Б. Цэрэнбалтав/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ

Улсын бүртгэлд 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3343 дугаарт бүртгэв.