A

A

A

Бүлэг: 1979
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
БОЛЗОЛ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Ховд

Дугаар 2

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. Гэмт хэрэг зөрчилгүй сум, баг, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олныг шалгаруулах болзлыг хавсралтаар баталсугай.
2. Болзлын шаардлагыг биелүүлэх, нийгмийн дэг журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах бодит ажил зохион байгуулж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, захирал, эрхлэгч, эздэд үүрэг болгосугай.
3. Болзолд шалгарсан гэмт хэрэг зөрчилгүй тэргүүний сум, баг, байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулан урамшуулахад гарах 550,0 мянган төгрөг /таван зуун тавин мянга/-ийг аймгийн ГХУСАЗ зөвлөлийн үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхийг аймгийн ГХУСАЗ зөвлөлийн дарга /Д. Ширэндэв/, аймгийн Засаг дарга /Д. Галсандондог/ нарт зөвшөөрсүгэй.

                                                                    ДАРГА                                                            Д. ШИРЭНДЭВ

                                                                    НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                          Н. ДАМБА