A

A

A

Бүлэг: 1979
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ШИЙДВЭР
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

2008 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ховд

Дугаар 59

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь заалтыг үндэслэн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. “Аймгийн хэмжээнд нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар 2008-2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийг I, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг II хавсралтаар баталсугай.
2. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах аймаг, сумын салбар зөвлөлд ДААЛГАХ нь:
1/ “Аймгийн хэмжээнд нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар 2008-2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд эрчимтэй зохион байгуулж, үр дүнг улирал, жилээр тооцож, ажиллах хөтөлбөрийн дагуу ажлын төлөвлөгөө боловсруулан жил бүр аймгийн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаар батлуулан хэрэгжүүлэх.
2/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум, багт төвлөрүүлэх, иргэд, хамт олон, хэв журам сахиулах олон нийтийн байцаагч, эргүүл жижүүр, төрийн бус байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулж, үр дүнг тогтмол дүгнэж байх.
3/ Аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гишүүдийн ажиллах идэвхийг өрнүүлэх, урамшуулах хэлбэрийг боловсронгуй болгох.
4/ Нутаг дэвсгэртээ бүртгэгдсэн гэмт хэргийн байдалд дүгнэлт хийж, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачид, шинжээчидтэй хамтран ажиллах.
3. Аймгийн Засаг даргад ДААЛГАХ нь:
1/ “Аймгийн хэмжээнд нийгмийн дэг журам бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар 2008-2012 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн биелэлт, үр дүнг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчидэд жил бүр танилцуулж байх.
2/ Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвлөн санхүүжүүлэх.
3/ Сум, баг, харъяа газар, хэлтэс, албадын ажлыг дүгнэхдээ нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажлын үр дүнг харгалзан үзэж байх.
4/ Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, иргэдийн шилжих хөдөлгөөнийг зохицуулах талаар үр дүнтэй арга хэмжээ авч, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажилласан аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг дэмжих.
4. Сумын ИТХ-ын дарга нарт зөвлөж, Засаг дарга нарт даалгах нь:
1/. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг жил бүр сумын ИТХ-аар батлуулж, үр дүнг иргэд, Хурал, Тэргүүлэгчдэд тайлагнаж байх.
2/ Гэмт хэргээс урьдчилдан сэргийлэх ажлын зохион байгуулалтыг сайжруулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байр бий болгох талаар байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагатай гэрээ байгуулан ажиллах, сайн ажилласан баг, байгууллага, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, иргэдийг дэмжин урамшуулах, идэвх санаачлагагүй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцож байх.
3/ Цагдаа, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулж, хэсгийн төлөлөгч, цагдаа нарын ажиллах, амьдрах нөхцлийг хангах.
5. Аймгийн Шүүх, Прокурорийн газарт зөвлөж, Цагдаагийн газар, хууль хяналтын байгууллагад ДААЛГАХ нь:
1/ Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд хөтөлбөрийг сурталчлан хэрэгжүүлэх, хяналт тавих.
2/ Иргэдийн өргөдөл, санал гомдлыг хурдан шуурхай хүлээн авч барагдуулах, хариу өгөх, хохирогчийн эрхийг хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах.
3/ Нийт бие бүрэлдэхүүний сахилга бат, харилцааны соёлыг дээшлүүлж, иргэдэд үйлчлэх, тэдэнтэй хамтран ажиллах арга барилыг шинэчлэх.
4/ Замын хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх ажлыг өөрийн байгууллагаас эхлэж, аймгийн замын хөдөлгөөний хяналт зохицуулалтыг боловсронгуй болгох, хэрэг, осол, зөрчлийг жигд бууруулах ажлыг зохион байгуулах.
6. Хөтөлбөрийг сурталчлах, хэрэгжилтийн явц, үр дүнг тухай бүр мэдээлж ажиллахыг нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөсүгэй.
7. Энэхүү тогтоолын биелэлтэнд хяналт тавьж, байгууллага аж ахуй нэгж, иргэдийг идэвхжүүлж, урамшуулах болзолт уралдааныг жил бүр аймгийн хэмжээнд зарлан дүгнэж, үр дүнг тооцож ажиллахыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга нарт үүрэг болгосугай.
                                      АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

                                                     ХУРЛЫН ДАРГА                                                                     О.ШИРЭНДЭВ