A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар Улаанбаатар

сарын 2-ны өдөр Дугаар 146 хот

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ

ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 163 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.2.3 дахь заалт, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2010 оны 64/255 тогтоолыг хэрэгжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги (2012-2020 он)-ийг 1 дүгээр хавсралт, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Стратегийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгахын зэрэгцээ гадаад, дотоодын болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тусламж, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Стратеги, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн эрхэлсэн ажлын хүрээ, харьяа нутаг, дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулан ажиллахыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдоржид үүрэг болгосугай.