Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧдИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 04 сарын 20 өдөр Даланзадгад





Дугаар 41

Газрын тухай хуулийн 20.1.3 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 7/9 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газраас оруулж буй саналыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
Нэг.“Аймгийн тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр.Энэхүү журмыг орон нутагт мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Эрдэнэбат/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.
Гурав.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2002 оны 66 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                                       ХУРЛЫН ДАРГА                                                   С.ЦЭРЭНБАЯР