Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Даланзадгад





Дугаар 116

Монгол Улсын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 16.1.1 дэх заалт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2 “ж” заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газраас оруулж буй саналыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Шинэчлэн найруулсан “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Энэхүү журмыг орон нутагт мөрдөж, дээрх урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Эрдэнэбат/ болон сумдын Засаг дарга нарт даалгасугай.
Гурав. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 84 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


                                                                 ХУРЛЫН ДАРГА                                                                        С.ЦЭРЭНБАЯР