A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дугаар 178 Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хот, суурин газрын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

1.Нийслэл Улаанбаатар хотод Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг, хот, тосгон, аймаг, сумдын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, тэдгээрийг сэргээн засварлаж тохижуулахыг,

2.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон бусад цэцэрлэгт хүрээлэн байгуулахтай холбогдуулан эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтийг оруулахыг.

Хоёр.Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах, мөн зарлигийн биелэлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан мэдээлж байхыг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ