A

A

A

Бүлэг: 1979

/ЭМС-ын 2019 оны А/406 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

 

      “ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ"-Г ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

                   2013 оны 11 дүгээр 

                   сарын 25-ны өдөр                              Дугаар 446                                         Улаанбаатар хот

 

               Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

             1. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг нэгдүгээр, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн эрх, үүргийг хоёрдугаар мэс засал/мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудасны маягтыг гуравдугаар, амь нас/эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудасны маягтыг дөрөвдүгээр, өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудасны маягтыг тавдугаар, өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах тухай зөвшөөрлийн хуудасны маягтыг зургаадугаар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс татгалзсан тухай мэдүүлгийн маягтыг долоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

           2.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг улсын хэмжээнд сурталчлах, мөрдүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг зохион байгуулж, ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д үүрэг болгосугай.

               3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 дугаар тушаал, уг тушаалын 1, 4, 5, 6, 7 дугаар хавсралтууд, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 353 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

 

 

САЙД                               Н.УДВАЛ

 

/ЭМС-ийн 2018 оны А/129 дугаар тушаалаар 1 дүгээр хавсралтын 2 дугаар бүлгийг хүчингүй болгосон/