Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
ЗАРИМ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАНД АВАХ ТУХАЙ

2008 оны 06 сарын 20 өдөр Даланзадгад





Дугаар 57

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18.1.2.”к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28.3 дахь заалтыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
Нэг. Тус аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт орших байгалийн үзэсгэлэнт аялал жуулчлалын түшиц газар болох нэгдүгээр хавсралтанд заасан солбилцол бүхий 45033 га талбай бүхий газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2007 оны 8/7 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ын 1.3.1-д заасан ангилалаар, Цогт-Овоо, Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших хоёрдугаар хавсралтанд заасан солбилцол бүхий 4203 га талбай бүхий газрыг дээрх “Аймгийн тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ын 1.3.3-д заасан ангилалаар орон нутгийн тусгай хамгаалалтанд тус тус авсугай.
Хоёр. Энэхүү тогтоолыг холбогдох газарт нь хүргүүлж бүртгүүлэх, цаашид хамгаалалтыг сайжруулахад анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Эрдэнэбат/, Манлай сумын Засаг дарга /Х.Сугир/, Цогтцэций сумын Засаг дарга /Г.Цог-Өрнөх/, Цогт-Овоо сумын Засаг дарга /Б.Нарантуяа/ нарт тус тус даалгасугай.


                                                                ХУРЛЫН ДАРГА                                                      С.ЦЭРЭНБАЯР