Хэвлэх DOC Татаж авах
ЦӨМ СҮРГИЙН ҮРЖЛИЙН АЖ АХУЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 12 дугаар                                                                                                                                                                                                      Улаанбаатар
сарын 21-ний  өдөр                                                                                                 Дугаар  420                                                                                          хот


                   
ЦӨМ СҮРГИЙН ҮРЖЛИЙН АЖ АХУЙН ТАЛААР
АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

 

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.7,  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харъяа Малын удмын сангийн үндэсний төвийн орон нутаг дахь салбар болгон аж ахуйн тооцоон дээр ажиллуулсугай.

 

2. Дундговь, Өмнөговь, Увс, Завхан, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон Төв аймгийн “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн болон эргэлтийн хөрөнгийг өр, авлагын хамт Малын удмын сангийн үндэсний төвд шилжүүлж, “Цөм сүргийн үржлийн аж ахуй” төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд үүрэг болгосугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                            Х.БАТТУЛГА