A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 150-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 425 хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2016 оны 150-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.2, 7.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохицуулах чиг үүрэг бүхий "Эрүүл мэндийн үндэсний зөвлөл"-ийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. "Эрүүл мэндийн үндэсний зөвлөл"-ийн үйл ажиллагааг тогтмолжуулж, зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эрүүл мэндийн сайд Н.УДВАЛ