A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 12 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 422

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3, Засгийн газрын 2001 оны 139 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2014 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортын нүүрс тээвэрлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн 1000 хүртэлх хүнд зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт даалгасугай.

2. Тогтоолын 1 дүгээр зүйлд заасан компанийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон ажиллах хүч, мэргэжилтнийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг хугацаанд нь багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж, дүнг Хөдөлмөрийн яаманд мэдэгдэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ