A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 

Дугаар 354

Улаанбаатар хот

ДОРНОДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТУХАЙ

Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Дорнодын дулааны цахилгаан станц төсөл"-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулагч нарт санал болгож, концессын шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрчим хүчний сайд М.Сономпил нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР

Эрчим хүчний сайд М.СОНОМПИЛ